Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Салбарын онцлох үйл явдал, мэдээ мэдээлэл.

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
2026.06.04
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” нээлттэй өдөрлөгийн үеэр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо харилцагчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа олон нийтэд танилцууллаа.

NEXTGEN ТӨСӨЛ
2026.05.21
NEXTGEN ТӨСӨЛ

JCI Impact салбар байгууллагын санаачилсан NextGen төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжил сонголт, ур чадварын талаарх мэдээлэл хүргэж, ажлын байртай танилцах уулзалтыг зохион байгууллаа. Уг төсөл нь нийт 4 сургуулийн 520 сурагчийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд тэднээс 50 сурагчийг 3 жилийн хугацаанд 100 хувийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, системтэй хөгжлийн хөтөлбөрт хамруулах зорилготой.

ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР 2026
2026.05.01
ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР 2026

Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажигч хөтөлбөр 2026-г амжилттай зохион байгуулж, сонгогдсон оюутнуудад бодит ажлын туршлага хуримтлуулах хэлбэрээр дадлагын ажлаа гүйцэтгэх, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бүрдүүлэв.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТУНХАГ БИЧИГТ НЭГДЛЭЭ
2026.03.13
ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТУНХАГ БИЧИГТ НЭГДЛЭЭ

Нэйшнлкапитал групп ББСБ нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос хэрэгжүүлж буй тогтвортой санхүүжилтийн санаачилгад нэгдэн гарын үсэг зурлаа. Энэхүү алхам нь ногоон зээл, хариуцлагатай санхүүжилт болон ESG (байгаль орчин-Environmental, нийгмийн хариуцлага-Social, компанийн засаглал-Governance буюу байгаль орчин, нийгмийн хариуцлага болон компанийн засаглалын гүйцэтгэлийг үнэлэх олон улсын тогтолцоо) зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодлогыг бататгаж байна.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОНД-I ХААЛТТАЙ БОНД
2025.12.26
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОНД-I ХААЛТТАЙ БОНД

"Нэйшнлкапитал групп ББСБ" ХХК нь биржийн бус зах зээлээр дамжуулан “Үндэсний хөрөнгө оруулалт Бонд‑I” өрийн хэрэгслийг хаалттай хүрээнд санал болгон санхүүжилт амжилттай татан төвлөрүүллээ.

ОНТУМ ТББ-ТАЙ ХАМТРАН САНХҮҮГИЙН ЗАГВАР БҮТЭЭХ ТЭМЦЭЭН 2025 АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025.09.20
ОНТУМ ТББ-ТАЙ ХАМТРАН САНХҮҮГИЙН ЗАГВАР БҮТЭЭХ ТЭМЦЭЭН 2025 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Санхүүгийн загвар бүтээх тэмцээн (FMCM) 2025 оны 9-р сарын 20-ны өдөр амжилттай болж Санхүүгийн мэргэжлээр сурч, ажилладаг 14 залуус маань 4 цагт багтаан чанар, оновчлолтой Санхүүгийн загварчлал угсарч өрсөлдлөө.